БЭЛЧЭЭРИЙН ЦОГЦ МЕНЕЖМЕНТ (PLUS) ТӨСӨЛ

  • Санхүүжүүлэгч: АДРА Швейцар, Швейцарын Цурих, Ааргау аймгууд 
  • Төсөв: 292,933 Швейцар франк
  • Хэрэгжүүлэх хугацаа: 3 жил (2021 оны 6 сараас 2024 оны 5 сар)
  • Хэрэгжүүлэх газар: Завхан аймгийн Идэр сум
  • Үр шим хүртэгсэд: Орон нутгийн 100 малчин өрх
Зорилго

Бэлчээрийн цогц менежментийг нэвтрүүлэх замаар Идэр сумын малчдын тогтвортой амьжиргааг дэмжих

Тогтвортой байдал

Бэлчээрийн цогц менежментийг нэвтрүүлэн Идэр сумын малчдын болон орон нутгийн байгууллагын чадавхыг нэмэгдүүлнэ.

 

Гарах үр дүн
  • Бэлчээрийн цогц менежментийн талаарх мэдлэгийг малчдад түгээж, хэрэгжүүлсэн байна.
  • Эмэгтэй малчдыг чадавхжуулан орон нутгийн сүү/сүүн бүтээгдэхүүний борлуулалт, чанарыг сайжруулах замаар малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлсэн байна.
  • Экологийн үр дүнгийн баталгаажуулалтын талаарх мэдээлэлтэй болсноор малчдын бэлчээрийн менежментийн талаар шийдвэр гаргах чадавх сайжирсан байна.

 

Гол үйл ажиллагаа
  • “Хэрэгцээнд суурилсан Цогц Менежмент”-ын 5 багц сургалтыг хамтран ажилладаг байгууллагуудын 10 төлөөллийг хамруулан онлайнаар зохион байгуулсан.
  • Бэлчээрийн цогц менежментийн чиглэлээр Сэйвори хүрээлэнгийн Газрын болон мал аж ахуйн цогц менежмент” гарын авлагыг орчуулж гаргасан.
  • Завхан аймгийн Засаг дарга болон АДРА Монгол олон улсын байгууллага нь харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа албан ёсоор эхэлсэн.
  • Бэлчээрийн цогц менежментийн багц сургалтыг төслийн зорилтот бүлэг болох 100 малчдад зохион байгуулсан.
  • АНУ-д төвтэй Сэйвори Институтийн итгэмжлэгдсэн сургагч багш нар Идэр сумын малчдад бэлчээрийн цогц менежментийн аргачлал, бэлчээрийн төлөвлөлт, бэлчээрийн чанарын өөрчлөлтийг үнэлэх арга зүйн талаар цахим болон танхимын сургалтуудыг 2022 онд 12 удаа зохион байгуулж нийт 287 (142 эр/145 эм) хүнийг хамруулав.
  • Идэр сумын 4 багийн нийт 3.5 га (Дархан-Уулд 1 га, Мануустайд 1 га, Загастайд 1 га, Цэцэрлэгт 0.5 га) талбайг орон нутгийн малчид, удирдлагуудтай хамтран хашиж дуусгасан. Бэлчээрийг загвар байдлаар хашснаар бэлчээрийг түр амраахын ач холбогдлыг ойлгох, ургамал ургах чадавхыг тогтоох, нөхөн сэргээлтийг гүйцсэний дараа малаа оруулан бэлчээрлүүлэх замаар хөрсөө бордохын ач холбогдлыг харуулах зорилготой юм. Уг ажлыг Багийн Засаг Дарга нар удирдан зохион байгуулсан.
mnMongolian