Нарийн ноост хонины төсөл

  • Санхүүжүүлэгч:

    HELP International, ADRA  Hong Kong, ADRA Australia, ADRA Japan,  Australian Embassy,  ADRA International 

  • Төсөв: $213,300 Америк доллар
  • Хэрэгжүүлэх хугацаа: 24 сар (2022 оны 7-р сарын 1-ээс 2023 оны 6-р сарын 30 хүртэл)
  • Хэрэгжүүлэх газар: Дархан, Сэлэнгэ аймаг, Монгол улс
  • Үр шим хүртэгсэд: Малын Удмын Сангийн Үндэсний Төв (МУСҮТ), Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн (МААЭШХ), 70 малчин ӨРХ
Зорилго
Ноосны чанар, тоо хэмжээг сайжруулснаар хоньчдын тогтвортой амьжиргаа дээшилнэ.
 

Тогтвортой байдал

Малын Удмын Сангийн Үндэсний Төвөөр дамжуулан Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй туршилтын төсөл бөгөөд хязгаарлагдмал төсвийг шаардлагатай чадавх, генетик нөөцийг бэхжүүлэхэд ашиглаж, нарийн ноост хонин сүрэг, түүний чанарыг урт хугацаанд сайжруулна.

Гарах үр дүн

  • Зохиомол хээлтүүлгийн аргаар гарсан хургыг төрсний дараа хэмжих
    (2023 оны дөрөвдүгээр сар)
  • Төрөх үеийн жин (2023 оны 4 сар), хөхүүл үеийн жин (2023 оны 7 сар), хөхнөөс гарсны дараах үеийн жин (2023 оны 10 сар), ноосны чанарын үзүүлэлт (2023 оны 10 сар), ноосны жин, чанарыг (2024 оны 5 сар) хэмжих.
  • 2023 оны 10-р сард Үндэсний сүргийн олон тооны хонийг хээлтүүлнэ (хэдэн мянгаар нь)
 
Гол үйл ажиллагаа
  • Хорио цээрийн хүнд нөхцөлд Австралийн Мерино, Дохне Мерино үүлдрийн шилмэл 6 хуцыг сонгон, сайн чанарын үрийг цуглуулан 5000 тунг гүн хөлдөөн, Монгол Улсад экспортоллоо. (2022 оны 7-10 сар)
  • •Монголын 6 малын эмч нарыг хөлдөөсөн үрийг ашиглан дурангийн аргаар зохиомол хээлтүүлэг хийх ур чадварт сургав. (2022оны 9 сар)
  • Тус сургалтын үеэр Хангай, Орхон аймгийн үндэсний сүргийн 315 эм хонийг хээлтүүлсэн. (2022 оны 11 сар)
mnMongolian