Өрхийн газар тариаланг дэмжих (SAFER -2) төсөл
  • Санхүүжүүлэгч: Канадын үр тарианы банк , АДРА Канад, АДРА Хятад-Хонконг, АДРА Нидерланд
  • Төсөв: 376,289 ам.доллар
  • Хэрэгжүүлэх хугацаа: 3 жил (2020-2023)
  • Хэрэгжүүлэх газар: Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат, Сагсай сум
  • Үр шим хүртэгсэд: 845 households (3887 individuals)
Зорилго

Хүнс болон хоол тэжээлийн аюулгүй байдлыг нэмэгдүүлж, Баян-Өлгий аймгийн газар тариалан эрхлэгч өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэх.

Тогтвортой байдал

Хүнсний ногоо бие даан тариалахыг хөгжүүлснээр тариаланч өрхүүдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ өрхүүдийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, орлого нэмэгдүүлэн амьжиргааны түвшинг дээшлүүлнэ.

Гарах үр дүн

Зорилтот өрхүүдийн газар тариалангийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх замаар хүнсний ногооны үйлдвэрлэл болон орлогыг нэмэгдүүлэх.

Өрхийн гишүүдийг (эрэгтэй болон эмэгтэй) сургалтад хамруулан газар тариалангийн шинэлэг аргуудыг (пермакультурын арга) эзэмшүүлэн тариаланч өрх сертификат олгох. Өрхийн хоолны нэр төрлийг олшруулах замаар хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх.

Гол үйл ажиллагаа

2021 онд газар тариалангийн “Сургагч багш” бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд үүнд газар тариалангийн Пермакультур болон Миттлайдерийн арга техникийг ашиглан 34 сэдвийг багтаасан 8 удаагийн сургалтад 15 Сургагч багш болон 300 өрхийн тариаланчдыг хамрууллаа.

Төсөлд хамрагдах өрхүүдийг сарын 147 доллар буюу 420,000 төгрөгөөс доош орлоготой, өрх толгойлсон ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настантай, тариалан эрхлэх газар болон усалгааны асуудал нь шийдэгдсэн зэрэг шалгууруудыг харгалзан сонгосон.

Төслийн 2 дахь жилд хамрагдсан 315 тариаланч өрхөд 3 нэр төрлийн гар багажууд, газар тариалангийн гарын авлага тарааснаас гадна зорилтот 3 сумд байгуулсан хоолны сургалтад хамрагдсан 240 хүнийг хоол хийх гарын авлагуудаар хангав.

195 сая төгрөг (68,000 ам.доллар)-тэй тэнцэхүйц нийт 90 тонн хүнсний ногоо амжилттай хурааж авлаа.

Төслийн баг хамт олон “Намрын ногоон өдрүүд 2021” үзэсгэлэн зохион байгуулж нийт 70 өрх хамрагдаж тариалсан хүнсний ногоогоо аймгийн иргэдэд танилцуулсны зэрэгцээ борлуулалт хийцгээв. Үзэсгэлэнгийн үеэр аймгийн Засаг дарга болон ЗДТГ -ын бусад ажилтанууд оролцогчидтой уулзаж санал хүсэлтийг сонслоо.

30 сургагч багш болон 300 тариаланч өрхүүдийг газар тариалангийн батлагдсан хөтөлбөрийн дагуу онол болон дадлага сургалтад хамруулж дарлага хэрхэн ашиглах, үрсэлгээний арчилгаа, хөрс боловсруулалт болон төмс хүнсний ногооны тариалалтын аргуудыг эзэмшүүлсэн.

mnMongolian