ХАРАМЖАА ХУДАЛДАН АВАХ ҮНДСЭН ЯВЦ:
RFQ – үнийн санал хүсэлт
ОФИС:
АДРА МОНГОЛИЙН
Хугацаа:
20 March, 2025 @ 13:00
Холбоо барих:
Худалдан авах ажиллагааны ажилтан – [email protected]
ТӨСӨЛ:
Органик хөдөө аж ахуйн өргөжүүлэх түншлэл
Төслийн товч танилцуулга
“Органик хөдөө аж ахуйн түншлэл 2” төсөл нь Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон АДРА Германы санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн 14 сум, Дархан-Уул аймгийн 2 нийт 16 суманд 41 хоршоог хамруулан хэрэгжиж байна.
Тус төсөл нь Монгол Улсын органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад тэлж, хамтын баталгаажуулалтын тогтолцоо болон органик үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлж, орон нутгаас нийлүүлдэг органик хүнсний нийлүүлэлт, органик үйлдвэрлэгчдийн амьжиргааг сайжруулах зорилготой бөгөөд үүний тулд талуудын оролцоотойгоор органик хүнсний нийлүүлэлт, борлуулалтын үр ашигтай сүлжээг бий болгоно.
Худалдан авалтын дэлгэрэнгүй мэдээлэл:
Техникийн шаардлага хангасан “газар тариалангийн тоног төхөөрөмж” ханган нийлүүлэх тухай тендерт материалаа ирүүлэхийг урьж байна.
Техникийн үзүүлэлт, урилга болон үнийн саналын маягтыг доорх холбоосоор татаж аваарай.