Search
Close this search box.

Дэм дэмэндээ төсөл

  • Санхүүжүүлэгч::АДРА Монголын ажилтнууд болон хувь хүмүүс
  • Төсөв: 4072 ам.доллар
  • Хэрэгжүүлэх хугацаа: 3 сар
  • Хэрэгжүүлэх газар: Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүрэг
  • Үр шим хүртэгсэд: 150 өрх, (490 хүн)
Зорилго

Цар тахлын үед орлого нь мэдэгдэхүйц буурсан нийгмийн эмзэг бүлгийн өрхүүдэд туслах

Зорилт

Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг хүнсний бүтээгдэхүүнээр хангах Сонгогдсон өрхүүдийн 6-16 насны хүүхдүүдэд өвлийн гутал, оймс өгөх

 

 

 

 

       Гол үйл ажиллагаа
  • Сонгогдсон гурван дүүргийн Засаг Даргын Тамгын газар болон нийгмийн халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүдтэй хамтран дүүргээс үр шим хүртэгчдийг сонгов.
  • Уг төслийг хэрэгжүүлэхдээ АДРА Монгол ОУБ нь өрх толгойлсон эцэг/эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон амьжиргааны түвшнээс доогуур өрхүүдийг хамруулахыг зорьсон
  • Нийт 100 ширхэг тусламжийн багц тараасан бөгөөд нэг багцад 10 кг гурил, 5 кг будаа, 1 л тос, давс, гоймон, талх нарийн боов багтсан болно.
  • Өрх толгойлсон өрхийн 6-16 насны 50 хүүхдэд өвлийн гутал, оймс бэлэглэсэн.
mnMongolian