ХАРАМЖАА ХУДАЛДАН АВАХ ҮНДСЭН ЯВЦ:
RFQ – үнийн санал хүсэлт
ОФИС:
АДРА МОНГОЛИЙН
Хугацаа:
2025 оны хоёрдугаар сарын 3-ны 13:00 цагт
Холбоо барих:
Худалдан авах ажиллагааны ажилтан – [email protected]
ТӨСӨЛ:
Органик хөдөө аж ахуйн өргөжүүлэх түншлэл
Төслийн товч танилцуулга
“Органик хөдөө аж ахуйн түншлэл 2” төсөл нь Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон АДРА Германы санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн 14 сум, Дархан-Уул аймгийн 2 нийт 16 суманд 41 хоршоог хамруулан хэрэгжиж байна.
Тус төсөл нь Монгол Улсын органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад тэлж, хамтын баталгаажуулалтын тогтолцоо болон органик үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлж, орон нутгаас нийлүүлдэг органик хүнсний нийлүүлэлт, органик үйлдвэрлэгчдийн амьжиргааг сайжруулах зорилготой бөгөөд үүний тулд талуудын оролцоотойгоор органик хүнсний нийлүүлэлт, борлуулалтын үр ашигтай сүлжээг бий болгоно.
Худалдан авалтын дэлгэрэнгүй мэдээлэл:
Хоол хүнс боловсруулах тоног төхөөрөмж (хөргөгч, хөргөгч-сав, ногоо хэрчигч, уутны ам хаагч, огноо дарагч, бэлтгэлийн ширээ, хүнсний ногоо хатаагч, гурил зуурагч гэх мэт) нийлүүлэх тендерт материал ирүүлэхийг урьж байна.
Техникийн үзүүлэлт болон төслийн шаардлагад нийцсэн өндөр чанартай тоног төхөөрөмж нийлүүлэх чадвартай нийлүүлэгчдийг хайж байнаДэлгэрэнгүй мэдээллийг тендерийн баримт бичгээс бүрэн эхээр нь аваарай.
Техникийн үзүүлэлт, урилга болон үнийн саналын маягтыг доорх холбоосоор татаж аваарай.