ГУРВАН УЛИРЛЫН ХҮЛЭМЖ БАРИХ ҮНИЙН САНАЛ АВАХ

Төслийн нэр: 

“Органик хөдөө аж ахуйн түншлэл II” төсөл, АДРА ТББ

Үнийн санал авах нэр:

“Гурван улирлын 4 ширхэг тус бүр нь 100м2  хүлэмж барих”

Санал хүлээн авах огноо:

2025 оны 6 сарын 6-ны 12:00 хүртэл

Санал хүлээн авах и-мэйл:

[email protected]

Төслийн товч танилцуулга

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ), АДРА Германы санхүүжилтээр хэрэгжүүлж буй Органик хөдөө аж ахуйн түншлэл II төсөл нь Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн 14 сум, Дархан-Уул аймгийн 2 сум нийт 2 аймгийн 16 сумын 41 хоршоог дэмжин хамтран ажиллаж байна.

Тус төсөл нь органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад хамтын баталгаажуулалтын тогтолцоонд тулгуурлан органик үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлж, орон нутгаас нийлүүлдэг органик хүнсний нийлүүлэлт, борлуулалтын үр ашигтай сүлжээг талуудын оролцоотойгоор бий болгох замаар органик үйлдвэрлэл эрхлэгчдийн амьжиргааг сайжруулах зорилготой юм.

Ажлын даалгаврын дэлгэрэнгүйг доорх холбоосоор орж татаж авна уу.

en_USEnglish