PROCUREMENT PROCESS:
RFQ – Request for Quotation
OFFICE:
ADRA MONGOLIA
DEADLINE:
3 February, 2025 @ 13:00
CONTACT:
Procurement Officer – [email protected]
PROJECT:
Upscaling Partnership for Organic Agriculture
Төслийн товч танилцуулга
“Органик хөдөө аж ахуйн түншлэл 2” төсөл нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон АДРА Германы санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн 14 сум, Дархан-Уул аймгийн 2 нийт 16 суманд 41 хоршоог хамруулан хэрэгжиж байна.
Тус төсөл нь Монгол Улсын органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад тэлж, хамтын баталгаажуулалтын тогтолцоо болон органик үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлж, орон нутгаас нийлүүлдэг органик хүнсний нийлүүлэлт, борлуулалтын үр ашигтай сүлжээг талуудын оролцоотойгоор бий болгох замаар органик үйлдвэрлэл эрхлэгчдийн амьжиргааг сайжруулах зорилготой юм.
Худалдан авах ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:
Хүнсний боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж (хөргөгч, хөлдөөгч, ногоо хэрчигч, уутны ам наагч, огноо дарагч, бэлтгэлийн ширээ, хүнсний ногоо хатаагч, гурил зуурагч гэх мэт) -ийг нийлүүлэх тухай тендерт материалаа ирүүлэхийг урьж байна.
Техникийн үзүүлэлтүүд болон төслийн шаардлагад нийцсэн өндөр чанартай тоног төхөөрөмжөөр хангах чадвартай ханган нийлүүлэгчдийг хайж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг тендерийн баримт бичгээс бүрэн эхээр нь авна уу.
Техникийн үзүүлэлт, урилга болон үнийн саналын маягтыг доорх холбоосоор татаж авна уу.