Органик хөдөө аж ахуйн түншлэл төсөл
- Санхүүжүүлэгч: АДРА Герман, Германы эдийн засаг хөгжлийн яам
- Төсөв: 1,264,921 ам.доллар
- Хэрэгжүүлэх хугацаа: 4 жил (2018-2022)
- Хэрэгжүүлэх газар: Сэлэнгэ аймгийн 11 сум
- Үр шим хүртэгсэд: 31 хоршооллын 928 гишүүд (4083 хүн
Зорилго
Органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Сэлэнгэ аймагт хөгжүүлэн, хамтын баталгаажуулалтын тогтолцоог бий болгож, талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, бага талбайд тариалан эрхлэгч иргэдийн амьжиргааг сайжруулна
Тогтвортой байдал
“Төслийн төгсгөлд анхан шатны болон дундын хоршооны оролцоотойгоор органик газар тариаланг хөгжүүлэх талуудын түншлэлийг бий болгож, хамтын баталгаажуулалтын байгууллагаар баталгаажсан шошго тэмдэглэгээ бүхий нэмүү өртөг шингэсэн органик төмс, хүнсний ногоо, зөгийн бал, сүү сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, зах зээлийн тогтолцоог бэхжүүлсэн байна.
Гарах үр дүн
- Орон нутгийн ба үндэсний түвшинд байгуулагдсан олон талт түншлэлийн хүрээнд талууд органик хөдөө аж ахуйг бэхжүүлэхэд чиглэсэн шаардлагатай асуудлуудыг ярилцаж, шийдвэрлэдэг бүтэц, механизмыг бий болгосон байна.
- 30 хоршооны бүтээгдэхүүн үйлдвэрлэл сайжирч, төрөл нэмэгдэж, тогтворжсон байна.
- Олон талт түншлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлснээр 30 хоршооны орон нутаг ба бүс нутгийн зах зээлд нэвтрэх боломж нэмэгдсэн байна.
Гол үйл ажиллагаа
- 1941 хоршооны гишүүд, төрийн байгууллагын ажилтнууд, хамтран ажиллагч талууд органик газар тариалан, бизнес менежмент, хоршооны засаглал болон мэргэжлийн сургалтад хамрагдсан. Төслийн багийн гишүүдийн хувьд ОХАА-н чиглэлээр олон улсын гурван удаагийн онлайн форумд хамрагдаж мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэв.
- Органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах чиглэлээр 15 Хамтын баталгаажуулалтын байгууллагыг (ХББ) Сэлэнгэ аймгийн 11 суманд байгуулсан. Органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах бэлтгэл ажлын хүрээнд Хамтын баталгаажуулалтын байгууллагын дотоод дүрэм, хяналт үнэлгээний бичиг баримтууд, органик үйлдвэрлэлийн ул мөрийг мөшгөн мөрдөх органик зөгийчин, ногоочны талбайн түүхийн дэвтэр зэргийг боловсруулсан. 2021 оны байдлаар 220 хоршооны гишүүн органик үйлдвэрлэгч ХББ-ын дотоод хяналт үнэлгээнд хамрагдаж органик бүтээгдэхүүний шошго хэрэглэх эрх авсан.
- Мөн энэ санхүүгийн жилд хоршооны органик үйлдвэрлэлд шилжсэн ногоочид 31 төрлийн төмс, хүнсний ногоог 223 га талбайд тариалж 2,440 тонн органик ногоо, 2,7 тонн органик зөгийн бал хураан авч 2 тэрбум төгрөгийн (701,754USD) борлуулалт хийжээ